Люй Менна вхэлдгын хинчар шинжов тэр чигтээрээ л ийм байна, — хэмээн Юань И ярив. — Түүний зан авир бүрэлдэн тогтсон шалтгаан болон гаж довтой чанарынх нь эх үндсийн тухайд гэвэл, хэрэв өөрөө амаараа хэлээгүй л бол бид хэзээ ч мэдэж чадахгүй. Тэгсэн ч гэсэн, тэр хэрэв хэллээ гэхэд антисоциаль зан үйлийн эмгэгийг анагаах магадлал маш бага юм. Учир нь ийм өвчин үүсэх шалтгаан маш нарийн төвөгтэй байдаг агаад олон янзын үйл явдал, олон янзын хүчин зүйл, олон янзын орчин нөхцөл удаан хугацаагаар хуримтлагдсаны үр дүнд бий болдог юм. Бүр ийм төрлийн хүний тархины бүтэц аль хэдийн өөрчлөгдсөн байдаг тул ямар нэгэн эм бэлдмэл болон мэс заслын эмчилгээний тусламжгүйгээр эдгээх боломжгүй байдаг. Тийм болохоор бид түүний сэтгэл санааны гэмтлийг задлан шинжлэх юм уу, ямар нэгэн сэтгэл зүйн аргаар түүнийг анагаах тухай бодох ч хэрэггүй, энэ бүхэн бол боломжгүй зүйл юм.
Фань Даомингийн дуу хоолойноос бага зэрэг хорсол зэвүүцэл мэдрэгдэн: Энэ Люй Менн гэдэг амьтан үнэхээр гаж донтой юм гээч. Тэрээр нийгмийн эсрэг зан үйлийн эмгэгтэй атлаа маш сайн өөрийгөө хянаж, сахилга баттай байдаг, дээр нь өндөр IQ-тай, эрэн сурвалжлахын эсрэг чадвар сайтай. Ийм төрлийн хнийг дур зоргоор нь орхивол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэрээр хүн мөшгиж, тагнан туршихад ханахаа байж, бусад гэмт хэргийг үйлдэх нь гарцаагүй. Учир нь гаж донтой хүний сэтгэл зүйн хэрэгцээ нь сэтгэл ханамж байнга дүүрч байхын хэрээр өдрөөс өдөрт нэмэгдэж байдаг юм гэв.
Юань И: Зөв өө, түүний хэрэгцээ улам лавширна гэдэг нь гарцаа…
Глава 82